Сүүлийн үеийн молекул генетикийн судалгаагаар GRIN2A генийн зарим эмгэг хувилбар нь мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулахад чухал үүрэгтэй NMDA рецепторын үйл ажиллагааг алдагдуулж, шизофрени зэрэг сэтгэцийн эмгэгийн эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
2025–2026 онд нийтлэгдсэн олон улсын системчилсэн тоймууд болон туршилтын судалгаанууд цус, тархи-нугасны шингэн болон бодисын солилцооны өөрчлөлтөөс биомаркер илрүүлэх боломжийг харуулж байна. Судлаачид үрэвслийн маркерууд, липидийн солилцооны бүтээгдэхүүн, амин хүчлийн солилцооны өөрчлөлт зэрэг олон биологийн үзүүлэлтүүдийг судалж байгаа бөгөөд эдгээрийг хослуулан ашиглавал ирээдүйд эрт оношлох, өвчний явцыг урьдчилан таамаглах, эмчилгээний үр дүнг үнэлэх боломж нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ одоогоор эдгээр биомаркерууд нь эмнэлзүйн өдөр тутмын практикт ашиглагдах хэмжээнд бүрэн баталгаажаагүй бөгөөд илүү өргөн хүрээний судалгаа шаардлагатай хэвээр байна.

Эдгээр ахицууд нь шизофрени өвчнийг зөвхөн шинж тэмдгийг дарах бус, өвчний биологийн үндэс шалтгаанд чиглэсэн шинэ үеийн оношилгоо, эмчилгээ хөгжих үндэс суурийг бүрдүүлж байна.
Granger, K., et al. (2025). Moving beyond dopamine-based therapeutic strategies for schizophrenia. Pharmacological Research, 216, 107727.
Sheng, X.-M., & Guan, W. (2025). GRIN2A and Schizophrenia: Scientific Evidence and Biological Mechanisms. Current Genomics, 23(6), 621–634.
Yao, G., et al. (2025). Discovery of biological markers for schizophrenia based on metabolomics: A systematic review. Frontiers in Psychiatry, 16, 1540260.
Sierakowska, M. (2025). Biomarkers in Schizophrenia: Current Approaches and New Developments. Behavioural Neurology.