Вэбсайтын цэс
Хэлний сонголт
УРИЛГА ШУА-ийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн, Дэлхийн Тархи Судлалын Байгууллага, Монголын Нейросайнсын Нийгэмлэг, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хамтран зохион байгуулж буй “Behavioral and Translational Neuroscience” сэдэвт олон улсын сургалтад оролцохыг урьж байна.
УРИЛГА  ШУА-ийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн, Дэлхийн Тархи Судлалын Байгууллага, Монголын Нейросайнсын Нийгэмлэг, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хамтран зохион байгуулж буй “Behavioral and Translational Neuroscience” сэдэвт олон улсын сургалтад оролцохыг урьж байна.

                                                                                                                                                                                    УРИЛГА 

ШУА-ийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн, Дэлхийн Тархи Судлалын Байгууллага, Монголын Нейросайнсын Нийгэмлэг, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хамтран зохион байгуулж буй Behavioral and Translational Neuroscience сэдэвт олон улсын сургалтад оролцохыг урьж байна. 

Сургалтын зорилго: 

  • ШУА-ийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн, Дэлхийн Тархи Судлалын Байгууллага, Монголын Нейросайнсын Нийгэмлэг, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хамтран зохион байгуулж буй Behavioral and Translational Neuroscience сэдэвт олон улсын сургалтад оролцохыг урьж байна.

    Сургалтын зорилго:

    · Тархи судлалын судалгааны үндсэн арга техникийн онол, дадлага, туршлага олгох

    · Эмнэлзүйн нейросайнсын салбарт хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний аргуудын үндсэн ойлголт олгох

    · Эрдэм шинжилгээний илтгэл танилцуулах чадвар олгох

     

    Зохион байгуулагч: ШУА-ийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн, Дэлхийн Тархи Судлалын Байгууллага, Монголын Нейросайнсын Нийгэмлэг, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их  сургууль

    Хугацаа: 2023 оны 8-р сарын 7-ны өдрөөс (Даваа) эхлэн 8-р сарын 12-ны өдрийг  хүртэл (Бямба) 6 өдрийн хосолсон сургалт.


    Хамрах хүрээ: Судлаач, эмч, багш, сэтгэлзүйч, докторант, магистрант


    Товч танилцуулга: ШУА-ийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн, Монголын Нейросайнсын Нийгэмлэг, Дэлхийн Тархи Судлалын байгууллага, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран тархи судлалын албан ёсны сургалтыг Монголд 6 дах жилдээ зохион байгуулах гэж байна. Тус сургалтад тархи судлалыг сонирхдог шилдэг 20 оролцогчийг сонгон шалгаруулж, үнэ төлбөргүй хамруулна (сурагч болон оюутан хамрагдах боломжгүй). Сургалтад мэдрэлийн эсийн бүтэц, үйл ажиллагаа болон төрх үйлийн тархи судлалын талаарх суурь ойлголт, судлах арга аргачлал, түүний эмнэлзүйн ач холбогдлын тухай мэдлэг, дадлага, туршлага олгох зорилгоор Япон, БНСУ, Малайз, АНУ, БНХАУ, Щвейцарийн тархи судлалын нэрт эрдэмтэд урилгаар лекц, семинар, туршилт, хэлэлцүүлэг зэрэг олон талт сургалтын аргаар өөрсдийн үнэ цэнтэй туршлагаас хуваалцана. Бүх оролцогч өөрийн хийж байгаа судалгаагаа хэлэлцүүлэх, эксперт судлаачдаас зөвлөгөө авах боломжтой. Түүнчлэн тархи судлалын чиглэлээр суралцах, ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор дотоод, гадаадын лабораториудын дэлгэрэнгүй мэдээлэл, судлаач нартай нь холбогдох боломжоор хангана. Дэлхийн Тархи Судлалын Байгууллагын албан ёсны эрхтэйгээр 2019 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа IBRO-APRC Ulaanbaatar Associate School I, II, III, IV, V сургалтад хамрагдсан суралцагчдаас АНУ-д 2 судлаач, БНСУ-д 4 судлаач, Япон улсад 1 судлаач  тус тус ахисан шатны урт болон богино хугацааны сургалтуудад хамрагдаж байна.

    Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар харна уу.
    https://ibroschool.neuroscience.mn/

    Сургалтын урьдчилсан хөтөлбөрийг  доорх хаягаар харна уу (Бага зэрэг өөрчлөгдөх боломжтой).
    https://ibroschool.neuroscience.mn/program/

    Сургалтад урилгаар оролцож байгаа судлаач багш нарын тухай доорх хаягаар харна уу.
    https://ibroschool.neuroscience.mn/faculty/

    Бүртгэлийг 2023 оны 05 сарын 17-ны өдрөөс өмнө хийнэ.
    Та сургалтад англи хэлээр бүртгүүлэх бол дараах заавраар бүртгүүлээрэй.

    1. Хурлын бүртгэлийн тухай мэдээллийн https://ibroschool.neuroscience.mn/хаягаар нэвтрэн орно уу.   

  1. 2. Энэ хуудасны төгсгөлд байгаа “Бүртгүүлэх” гэсэн холбоос дээр дарна.

    3. Шинээр веб хуудас нээгдэнэ

  1. Бүртгүүлэх заавар: https://youtu.be/PMWv65HaDmk


Анкет бөглөхөд анхаарах зүйл:

· Таны э-мэйл хаягаар сургалтад тэнцсэн эсэх талаар хариу Дэлхийн Тархи Судлалын Байгууллага (IBRO)-аас ирэх тул хэрэглэгддэг, өөрийн, хүчинтэй хаяг оруулах.

· Orcid ID  байхгүй тохиолдолд https://orcid.org/signin хаягаар орж шинээр бүртгэл үүсгэн ID оруулах.

· Хувийн намтрыг (CV) бэлтгэж pdf хэлбэрээр хадгалсан байх.

· Өөрийн судалгааны ажлын илтгэлийн хураангуйг бэлтгэх (Current Research хэсэгт оруулах, дипломын ажлын хураангуй байж болно).

· Publication xэсэгт хэвлүүлсэн ажлаа оруулахдаа хэрвээ PubMed, Scopus, Web of Science зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэгдсэн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл байвал тэрийгээ эхэнд нь оруулж бичнэ. Сэтгүүлд өгсөн, эсвэл бэлдэж байгаа ажлаа оруулах хэрэггүй. Дотоодын сэтгүүл,эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн судалгааны ажлын гарчгийг англиар орчуулж бичиж оруулна.

· Referees хэсэгт дэмжих захидал авах хоёр хүний холбогдох хаяг оруулах (аль нэг нь хариу өгөөгүй тохиолдолд автоматаар хасагддаг учраас сургалтыг монгол талаас хариуцаж байгаа судлаачдын холбогдох хаяг, бусад бөглөхөд шаардлагатай мэдээллийг bmri@mas.ac.mn хаягаар холбогдон авна уу).

· Justification for Attending  хэсэгт энэхүү сургалтад хамрагдсанаар ирээдүйн таны судалгааны ажилд үзүүлэх ач холбогдлыг товч бичих (Application to School хэсэгт оруулна).

· Justification for Travel Grant хэсэгт necessary/ unnecessary аль нэгийг бичнэ. (Монгол Улсын иргэн биш оролцогчид замын зардлын грант авах боломжтой)

· Current Professional Address дээр эхний нүдэнд байгууллагын албан ёсны нэрийг оруулсны дараагийн нүдэнд гудамжны хаяг оруулна.

Бүртгүүлэхэд ямар нэгэн бэрхшээл байвал bmri@mas.ac.mn мэйлээр болон 77550005 утсаар холбогдоно уу.




Бусад мэдээлэл