Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн нь их, дээд сургуулийн оюутнуудыг судалгааны практик орчинд оролцуулан, сэтгэл судлалын судалгааны арга зүй, ёс зүйн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, судлаачийн хандлага төлөвшүүлэх, мэргэжлийн өсөлт хөгжилд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Дадлагажигч оюутан" хөтөлбөр зарлаж байна.

Тархи судлал:
- Тархи судлалд сонирхолтой 3-аас дээш түвшний оюутнууд,
- Судалгааны ажилд оролцох сонирхолтой,
- Судалгааны арга зүйн үндсэн ойлголттой байх,
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай.
Сэтгэл судлал:
- Сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн бакалаврын III болон IV түвшний оюутан,
- Сэтгэл судлалын судалгаагаар мэргэших сонирхолтой,
- Судалгааны арга зүйн мэдлэгтэй,
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай.