Хамтын ажиллагаа
ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн Сэтгэл судлалын салбар эрдэмтдийн зөвлөлдөх анхдугаар уулзалтаа зохион байгууллаа. Уг уулзалтын зорилго нь Сэтгэл судлалын салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж дараах үндсэн асуудлын хүрээнд хэлэлцэв:
-Сэтгэл судлалын салбарын онолын болон суурь судалгааны чиглэл тодорхойлох.
-Сэтгэл судлалын салбарын эрдэмтдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд хэлэлцэв.
Энэхүү уулзалтад сэтгэл судлалын салбарын эрдэм шинжилгээний болон практик үйл ажиллагааны салбарын төлөөлөгч эрдэмтдээс:
o Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн шинжлэх ухааны доктор, профессор Ш.Батсүх-ийг төлөөлөн Нарийн бичгийн дарга, сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн
o МУИС-ийг төлөөлөн:
- Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, сэтгэл судлаач, СХУ-ны доктор, профессор М.Дэлгэржав
- Сэтгэл судлаач, ССУ-ны доктор,профессор Б.Батсайхан
o МУБИС-ийг төлөөлөн:
- Сэтгэл судлалын тэнхимийн багш, ССУ-ны доктор, профессор О.Мягмар
- Сэтгэл судлалын тэнхимийн багш, ССУ-ны доктор, дэд профессор Ц.Баярмаа
- Сэтгэл судлалын багш, тэнхимийн эрхлэгч ССУ-ны доктор Г.Галсанжамц
o БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ССУ-ны доктор С.Санжаабадам
o Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Ууганцэцэг
o Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газрын дарга, доктор профессор Ц.Нацагдолгор нарын төлөөлөгч бүрэлдэхүүнтэй уулзалт боллоо.
Уулзалтын үр дүнд ТССХ-ийн Сэтгэл судлалын салбар МУИС, МУБИС, Боловсролын хүрээлэн болон бусад практик салбарын мэргэжлийн үйл ажиллагаа, лабораторитой хамтран ажиллахаар тогтов. БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн зүгээс ТССХ-тэй хамтарсан судалгааны ажлуудыг хийх болон бусад холбогдох бичиг баримт, ном хэвлэлээр дэмжих хүрээнд хэлэлцэв. Уулзалтад орсон эрдэмтэн судлаачид цаашид ТССХ-тэй тогтмол хамтын ажиллагаатай байхыг дэмжиж гарын үсэг зурах ёслол болж өндөрлөлөө.
Дотоод хамтын ажиллагаа
Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын дарга, Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич В. И. Сергиенко тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Дэлхийн нэр хүндтэй эрдэмтдэд олгодог Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын “Хүндэт доктор” цолыг олгохоор айлчлан ирэв.
Айлчлалын үеэр Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбар нь ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд тэр дундаа нийгэм, хүмүүнлэгийн салбарт түлхүү хамтын ажиллагаатай явж иржээ. Цаашдаа хүрээгээ тэлж байгалийн ухааны салбарт ч хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг талууд ярилцаж ойрын үед судалгааны чиглэлээ илүү тодорхой болгохоор тохиролцов.
Энэхүү хамтын ажиллагаа нь шинжлэх ухааны салбарт ажиллаж буй судлаачдад цаашдын эрдэм шинжилгээний ажил, бүтээл, ололт амжилт, гадаад хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр болж байгаа юм.
ШУА-ийн ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл танд ШУА-ийн Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн хамт олны зүгээс баяр хүргэж байна.
Гадаад хамтын ажиллагаа
Салбар дундын трансляц буюу салбар дундын шинжлэх ухаан дамжуулалт
Салбар дундын трансляц буюу салбар дундын шинжлэх ухаан дамжуулалт гэж юу вэ?
Салбар дундын трансляц буюу салбар дундын шинжлэх ухаан дамжуулалт гэдэг нь орчуулгын шинжлэх ухаан /translation science/-д суурилан шинжлэх ухаан дамжуулалт буюу хөрвүүлэх шинжлэх ухааны загвар /translational science model/-аар хөгжиж ирсэн. Харин дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын үеийн вакцин үйлдвэрлэл, хэрэглээний үед эрүүл мэндийн салбарын лабораторийн тандалт судалгаа, эмнэлзүйн судалгаатай уялдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэглээнд шинэ технологийг нэвтрүүлэх, цар тахлын оношилгоо, эмчилгээ, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон салбар шинжлэх ухааны уулзварт дамжуулах шинжлэх ухаан /transmission science/ болон харьцангуй хурдацтай шинээр хөгжих байгаа салбар дундын шинжлэх ухаан юм. Тухайлбал: Байгаль орчны микробиологи, барилгын шинжлэх ухаан, инженерчлэл, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа, мэдлэг, стандарт боловсруулах үйл ажиллагааг дамжуулахад хэрэглэгдэж байна.
Эмнэлзүйн суурь судалгаа болон Салбар дундын шинжлэх ухаан хоорондын ялгаа?
· Эмнэлзүйн судалгаа нь хүний эрүүл мэнд, өвчнийг судлах, оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ аргуудыг туршилт судалгааны үр дүнгээр тодорхойлох зорилготой бол салбар дундын шинжлэх ухаан нь судалгаанаас гарсан үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрэглээнд нэвтрүүлэхэд голчлон анхаардаг.
Салбар дундын шинжлэх ухаан яагаад чухал вэ?
Лабораторийн суурь судалгаа, эмнэлзүйн судалгааг дан дангаар нь хөгжүүлэхэд хэрэглээ, хөрөнгө санхүү, мэдлэг мэдээллийн хувьд асар их саад бэрхшээл тулгардаг бол салбар дундын шинжлэх ухааныг судалгаанд ашиглах нь судалгаанаас гарсан үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрэглээнд нэвтрүүлэхэд олон талын ашиг тустай.
Хамгийн энгийн жишээг дурдвал: Дэлхий дахинд шинжлэх ухааны нээлт, туршилт судалгаанууд хэрэглээнд нэвтэрч, хөгжил дэвшилтэд нөлөөлөхийн тулд туршилт судалгаа, хөрөнгө санхүүжилт, төрийн бодлого, зохион байгуулалт, техник технологи гэх мэт асар олон салбарын системийн дараалал шаардагддаг. Үүнд Салбар дундын шинжлэх ухааныг идэвхжүүлснээр тулгамдаж буй асуудлуудыг илүү хурдан, зохион байгуулалттайгаар шийдэх боломжтой болох юм.
Дараагийн сэдвээр бид бүхэн салбар дундын шинжлэх ухааны төрлүүд болон уг шинжлэх ухааныг ямар аргаар эдийн засгийн эргэлтэд оруулдаг тухай тайлбарлах болно.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнгийн Салбар дундын трансляц (шинжлэх ухаан дамжуулалт), инновацын төвийн дарга З.Отгон
Олон улсын эрдэмтдийн зөвлөл
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ
Edvard Moser, Nobel laureate, Director, Institute for Systems Neuroscience at NTNU | |
Pierre Magistretti, President, International Brain Research Organization | |
Muming Poo, Director, Institute of Neuroscience, Chinese Academy of Science | |
Juan Lerma, Chief in Editor, Neuroscience | |
Keiji Tanaka, Senior Investigator, RIKEN Center for Brain Science |