Оюуны өмчийн хороо
ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнд “Оюуны өмчийн эрх зүйн ерөнхий ойлголт
болон шинэчилсэн журмуудын хэрэглээ”сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад БШУ-ны Яамны удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд өгөгдсөн үүргийн дагуу 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн оюуны өмчийн хорооны дарга, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Отгон “Оюуны өмчийн эрх зүйн ерөнхий ойлголт болон Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг гаргах, патентын мэдүүлгийг бүртгэх, мэдүүлэгт өөрчлөлт оруулах журам батлах тухай, шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийн шүүлт, мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах журам, Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг гаргах, бүртгэх, мэдүүлэгт өөрчлөлт оруулах журам батлах тухай, Барааны тэмдэг, газарзүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам, тэдгээрийн хавсралтуудыг батлах тухай шинэчилсэн журмуудын хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулав.