Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн салбар дундын судлаачдын баг хамт олон "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээний хүрээнд Дархан уул аймгийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу "Ковидын дараах сульдлын хам шинжийн тархалт эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох" судалгааг багш, эцэг эхчүүдийн бүлэгт асуумжийн аргаар түүвэр судалгаа хийж гүйцэтгэв. Мөн хими, биологи, газарзүй, математик, мэдээлэл зүйн сургалтын лабораториудыг түшиглэн "Нейросайнс" салбар дундын шинжлэх ухааны платфорум хөгжүүлэх, "Эмчилгээний иог"-оор ой тогтоолт, анхаарал төвлөрлийг сайжруулах боломжийн талаар эцэг эхчүүд, сурагчид, багш нартай нээлттэй инновацын хэлэлцүүлэг зохион байгуулан шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулаад ирлээ.