Вэбсайтын цэс
Хэлний сонголт
🌍 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ОРОЛЦЛОО
🌍 “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ОРОЛЦЛОО

🇲🇳 Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилготой “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдав.
Шинжлэх Ухааны Академийн “Эрдэм” отог фестивальд оролцож, ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, стрессийг багажаар оношлох үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
✨ Фестивалийн өдрүүдэд “Эрдэм” отогт зочилж, бидний үйл ажиллагаа, судалгааны үр дүн, бүтээлүүдтэй танилцсан нийт иргэд, хүүхэд залуус, хүндэт зочид та бүхэндээ талархал илэрхийлье.

 


Бусад мэдээлэл