Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Салбар дундын тархи судлал" - 2022 олон улсын эрдэм шинжилгээний хурал
"Салбар дундын тархи судлал" - 2022 олон улсын эрдэм шинжилгээний хурал

"Салбар дундын тархи судлал" - 2022 олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

2022 оын 08 сарын 12-13 өдрүүдэд  САЛБАР ДУНДЫН ТАРХИ СУДЛАЛ - 2022 сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн хурлын зааланд амжилттай зохион байгуулав.Хурлын үйл ажиллагааг нээж ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, ШУА-ийн ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэд захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Дамдиндорж, Монголын нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн АУ-ны доктор Л.Баттүвшин нар үг хэллээ.

Монгол, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Малайз, ОХУ,  Казакстан болон Киргиз зэрэг 9 улсын 14 зочин илтгэгч нар  илтгэл тавьсан. Хуралд нийт 150 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсон. Гадны зочид төлөөлөгчдөөс дурдвал:

Пан Гил Сүү БНСУ, ТСХ-ийн Ерөнхийлөгч

Му Мин Пү БНХАУ, ТСХ-ийн Ерөнхийлөгч, 

Пикси Чиа ДТСБ-ын Ази-Номхон далайн бүсийн хорооны дарга, 

Тадаши-Иса Япон, Киото Их Сургууль, Профессор, 

Майкл Линг Малайз, Путра Их Сургууль, дэд профессор

Зипинг Панг АНУ, Ратгерс Их Сургууль, Дэд Профессор; 

Элена Молчанова Төв Азийн Америкийн Их Сургууль, Профессор, 

Антон Варламов Пушкины нэрэмжит Орос Хэлний Институт, Профессор


Мөн та бүхэн товч мэдээллийг дараах холбоосоор орж үзээрэй. Multidisciplinary Brain Science 2022


Бусад мэдээлэл