Шинжлэх Ухааны Академийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн болон Аддиктологийн төв харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд эрдэм шинжилгээний судалгаа, сургалт, мэдлэг түгээх чиглэлээр хамтран ажиллах бөгөөд цаашид хэрэгжүүлэх судалгаа, үйл ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Энэхүү хамтын ажиллагаа нь сэтгэл судлал, тархи судлал болон аддиктологийн салбарын судалгаа, хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах юм.
