Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН САЛБАРТ 5 ҮНДСЭН ЧИГЛЭЛД АНХААРЧ АЖИЛЛАНА.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН САЛБАРТ 5 ҮНДСЭН ЧИГЛЭЛД АНХААРЧ АЖИЛЛАНА.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН САЛБАРТ 5 ҮНДСЭН ЧИГЛЭЛД АНХААРЧ АЖИЛЛАНА...
Шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэл, 2022 онд хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэхээр салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн үргэлжилж байна.
✅Шинжлэх ухаан, технологи, инновацын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон судлаачийн чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг 4 дахин нэмэгдүүлэх
✅Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилд өгч байгаа үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх
✅Нэгдсэн, төрөлжсөн, нээлттэй лабораторийг байгуулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
зэрэг зорилтуудыг бодит ажил болгох бодлого, шийдвэрийг БШУЯ-наас үе шаттайгаар гарган ажиллаж байгаа
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ОН ГАРСААР ГАРСАН ТОМООХОН ШИЙДВЭРҮҮД
👉Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн”-ийг шинэчлэн батлуулсан.
👉 “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн” шинэчлэн батлагдаж, хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүллээ
👉Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор аймаг нийслэлийн Боловсролын газрыг “Боловсрол шинжлэх ухааны газар” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг гаргуулж, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого шийдвэр хэрэгжих, шинжлэх ухаан-сургалт, судалгаа-үйлдвэрлэлийг хослуулах суурийг тавьсан.
👉Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг барих 94 тэрбум төгрөгийн төсвийг 48 тэрбумаар нэмэгдүүлж, 142 тэрбум болгох шийдвэрийг батлуулаад байна.
2022 ОНД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН САЛБАРТ
📌Эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх
📌Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх
📌Шинжлэх ухааны салбарын үнэт капитал болох хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэн, ажиллах нөхцөлийг сайжруулах, салбарын ажилтнуудын цалин, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх
📌Эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, практик үр дүнг дээшлүүлэх,
📌Салбарын зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг 5 үндсэн чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.


Бусад мэдээлэл