Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Шинжлэх Ухааны Академийн Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн болон Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний төсөл гүйцэтгэх, тархины хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ арга зүйн талаар судлах, шинжлэх ухааны мэдээ, мэдээлэл, холбогдох материал солилцох, хамтарсан сургалт, лекц, семинар, хурал, симпозиум зохион байгуулах, болон бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх санал солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.

 


Бусад мэдээлэл