Үндсэн агуулга руу

Мэдээ

🌍 “нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд шинжлэх ухааны академи оролцлоо

2026.09.23  |  МэдээfX⧉

Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилготой “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдав.

Шинжлэх Ухааны Академийн “Эрдэм” отог фестивальд оролцож, ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, стрессийг багажаар оношлох үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Фестивалийн өдрүүдэд “Эрдэм” отогт зочилж, бидний үйл ажиллагаа, судалгааны үр дүн, бүтээлүүдтэй танилцсан нийт иргэд, хүүхэд залуус, хүндэт зочид та бүхэндээ талархал илэрхийлье.