Үндсэн агуулга руу

Зарлал

Төсөвт байгууллагын ахлах нягтлан бодогч сонгон шалгаруулж авна

2023.01.22  |  ЗарлалfX⧉

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

Төсөвт байгууллагын төсөв санхүүгийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, санхүү, татвар, төсвийн тайлан тооцоо гаргах

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

· Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн байх (гадаадын их дээд сургуульд төгссөн, эрдмийн зэрэг цолтой бол давуу тал)

· Бие дааж санхүү, татвар, төсөв, төслийн мэдээлэл боловсруулах, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх

· Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний чадвартай байх (гуравдагч хэлний мэдлэгтэй бол давуу тал болно)

· Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, харилцааны ур чадвартай байх

· Багаар ажиллах болон хувийн зохион байгуулалт сайтай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Монгол улсын иргэн байх /Иргэний үнэмлэхийн хуулбар/

2. Төрийн албан хаагчийн анкет

3. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дотоод, гадаадын их, дээд сургуулийг төгссөн бакалаврын, магистрын диплом. /хуулбар/

4. 3 үеийн намтар

5. Ажилд орохыг хүссэн өргөдөл

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ДАВУУ ТАЛ:

- Мэргэжлээрээ гадаадын их дээд сургуульд суралцах, дадлагажих боломжуудаар дэмжлэг үзүүлнэ

- Эрч хүчтэй, залуу судлаачдын баг хамт олонтой

- Улирал болон жилийн эцсийн урамшуулалтай

- Тогтвор суурьшилтай ажиллах баталгаат ажлын байр

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Дээрх шаардлагыг хангасан судлаачид бүрдүүлэх материалын дарааллын дагуу PDF болгон otgon_z@mas.ac.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 01-ийг дуустал хүлээн авна. Холбоо барих утас: 91910601