Үндсэн агуулга руу

Мэдээ

Монгол улсын шинжлэх ухааны академийн тархи, сэтгэл судлалын хүрээлэн болон бнхау-ын хөрөнгө оруулалттай бүс ба зам олон улсын сургалт, судалгаа, туршилт эрдэм шинжилгээний хүрээлэн хооронд хамтын

2024.03.13  |  МэдээfX⧉

Энэхүү санамж бичгийн зорилго нь:

- Хоёр талын харилцан ойлголцлыг бататгах,

- Бүс ба зам олон улсын сургалт, туршилт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааг дэмжин оролцож салбар дундын хамтарсан судалгаа хийх,

- Хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,

- Тархи судлалын суурь судалгааны лабораторийн хөрөнгө оруулалтыг дэмжих,

- Салбар дундын эрдэм шинжилгээний сэтгүүл хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх

- ТССХ-ийн дэргэд төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулагдсан салбар дундын судалгаа хөгжүүлэлт, инновацын кластер төв, лаборатори, эмнэлэг, гарааны компани болон инновацын зөвлөх компани, менежментийн компанийн үйл ажиллагааг хөрөнгө оруулалтаар дэмжих

- Шинжлэх ухааны судалгааны үр дүнг Scopus платформд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл болгон хэвлүүлэх, холбогдох судалгааны мэдээ, мэдээлэл, материал солилцох,

- Хамтарсан оюуны өмчийн бүртгэл, баталгаажуулалт хийх

- Дотоодын болон олон улсын хамтарсан сургалт, лекц, семинар, хурал, симпозиум зохион байгуулах

- ТССХ-ийн Нойр судлал, дотоод шүүрэл судлал, нүр ам судлалын лабораториудад түшиглэсэн хамтарсан туршилт судалгаа хөгжүүлэх

- БНХАУ-ын Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд болон бусад төр хувийн хэвшлийн бусад салбаруудтай хамтарсан туршилт судалгаа, инновац хөгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах юм.