Үндсэн агуулга руу

Мэдээ

“Сэтгэл судлалын үндсэн ойлголтууд-2022” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2022.09.30  |  МэдээfX⧉



“СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД-2022” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн (ШУА) Тархи, сэтгэл судлалын хүрээлэн санаачлан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгтэй (MPA) хамтран “Сэтгэл судлалын үндсэн ойлголтууд-2022” сэдэвт сургалтыг 8 байгууллагын 9 эрдэмтэн төлөөлөгч багш нар удирдан ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд 2022 оны 08 сарын 08 - 09 ны хооронд тус онол, практикийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

ТССХ-ийн захирал, АУ-ны доктор,профессор Ж.Цолмон
ШУА-ийн төв байр, Их чуулганы танхим,
Улаанбаатар 2022 он

МСЗН-ийн тэргүүн, доктор, профессор Ш.Батсүх
ШУА-ийн төв байр, Их чуулганы танхим,
Улаанбаатар 2022 он

Уг сургалтын зорилго нь сэтгэл судлалын салбарын онол практикийн суурь мэдлэгийг шинжлэх ухааны үндэс суурьтайгаар олон нийтэд түгээн дэлгэрүүлэх,  сэтгэл судлалын салбарын академик болон практик салбарын мэргэжилтнүүдийн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилгоор энэ удаагийн сургалтыг анх удаа зохион байгуулсан.

Тус сургалтын хүрээнд “Сэтгэл зүйн боловсрол яагаад чухал вэ?”, “Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?, “Ковид-н дараах сэтгэл зүйн тулгамдсан асуудал”, “Сэтгэл зүйгээ халамжлах нь”, “Сэтгэл зүйн боловсрол ба гэр бүлийн харилцаа”, “Өөрийгөө таних нь” бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг сэдвүүдийн хүрээн олон нийтэд чиглэсэн практик ач холбогдол бүхий хичээлийг шинжлэх ухааны судалгаа, баримтад үндэслэн мэргэжлийн олон жилийн туршлагатай, доктор зэрэгтэй эрдэмтэн, судлаачид удирдан явуулсан. Сургалтад бүх салбарын мэргэжилтнүүд болон сэтгэл судлалын мэргэжлийн ангийн оюутнууд, магистрант, докторант, залуу эрдэмтэн судлаач, багш нар, мэргэжилтнүүдийг хамарсан. Энэ жилийн сургалтад танхимаар 60, онлайнаар 100 гаруй оролцогч хамрагдлаа.

Энэхүү сэтгэл судлалын сургалт нь Монгол Улсын ЗГ-ийн санаачилгаар байгуулагдсан сэтгэл судлалын шинжлэх ухааны анхны хүрээлэн болон төрийн хэвшил хамтарч сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарыг  нийгэмд  түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ  салбарын академик болон практик салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэн олон нийтэд чиглэсэн агуулгын хүрээнд Монголд анх удаа зохион байгуулагдсанаараа онцгой ач холбогдолтой байлаа. Мөн цаашид сургалтынхаа цар хүрээг тэлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сургалтад хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Их дээд сургуулиуд, Практик сэтгэл зүйн байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

Сургалтын үйл явдлын хэсгээс


Сургалтын зохион байгуулагчид болон оролцогчдын дурсгалын зураг