Үндсэн агуулга руу

Мэдээ

“Монгол улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал цаашид анхаарах асуудлууд” үндэсний чуулган зохион байгуулагдлаа

2022.09.30  |  МэдээfX⧉

“Монгол улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” үндэсний чуулган 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус чуулганыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг, ШУА-ын Тархи, Сэтгэл Судлалын Хүрээлэн, АШУҮИС-ийн СЭМ-ийн тэнхим болон СЭМ-ийн боловсрол олгох Бидний мэдрэмж сэтгэл зүйн төв Medic, Донтолт судлалын Эеврэг төв хамтран Улаанбаатар хотод зохион байгууллаа. Чуулганы үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Сэтгэцийн эрүүл мэнд, донтолтын асуудал хариуцсан мэргэжилтэн Др Мартин Вандендик ба Др Сэки Эйчи нар ДЭМБ-аас баримталж буй бодлого, чиг хандлагын талаар танилцууллаа.

ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн шинэ санаачилгын хүрээнд 12 улсад хэрэгжүүлэх хөтөлбөрт Монгол улс хамрагдах хүсэлтэй байгаагаа ЭМЯ-ны зүгээс илэрхийлээд байна. Энэхүү санаачилгад нэгдсэнээр Монгол улс сэтгэцийн эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гаргасан жишиг улс болж чадна гэж үзэж байгаа юм. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүний эрхийг дээдэлсэн ялгаварлан гадуурхалтаас ангид байх дээр Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байна.