Тархи, Сэтгэл Судлалын хүрээлэнгийн - Journal Club
Тархи, Сэтгэл Судлалын хүрээлэнгийн - Journal Club
Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн дэргэдэх BMRI-Journal Club нь залуу судлаачдыг дэмжих, хөгжүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.
Энэхүү клубын семинаараар дамжуулан бид залуу судлаачдыг гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулийн эрдэмтэн судлаачидтай уулзах боломжоор хангаж, судлаачдын хийж буй эрдэм шинжилгээний ажилд зөвлөн туслах, хөгжүүлэх зэргээр судлаачдыг дэмжин ажилладаг.
Энэ удаагийн ээлжит семинарыг БНСУ-ын Yonsei University-ийн сэтгэл судлалын докторант судлаач, сэтгэл судлаач Б.Үүрцайх өөрийн “Examining the Effects of Job Characteristics on Job Performance for Mongolian Employees Based on the Job Demands and Resources Model” докторын судалгааны ажлыг танилцуулан Journal Club-ийн судлаачдад өөрийн туршлагаас хуваалцан ээлжит семинарыг удирдан явууллаа.
Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган өөрийн олон жилийн судалгааны үр дүн, туршлагаасаа хуваалцан танилцуулсанд талархаж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.