Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулсан “СЭТГЭЛ НЭГТ” олон нийтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав
ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “СЭТГЭЛ НЭГТ” ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг дэлхий нийтээрээ сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг өдөр билээ. Энэ жил ДЭМБ “Сэтгэцийн Эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхий нийтээрээ эн тэргүүнд анхааръя” уриан дор ШУА-ийн Тархи сэтгэл судлалын хүрээлэн 2022 оны 10 сарын 10-15 өдрүүдийг Монголын Сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Хэрэглээний Сэтгэл судлалын хүрээлэн, болон бусад сэтгэл зүйн төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулав.
Энэхүү олон нийтэд зориулсан үйл ажиллагааны хүрээнд Монголын хүүхдийн ордон, сэтгэл судлалаар мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн их дээд, сургууль, сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, залуусыг дэмжигч компанууд зэрэг нэгдэн зохион байгуулсан ба нийт 700 хүнийг хамарсан өргөн хүрээнд зохион байгуулагдсан.
Тус арга
хэмжээ нь 7 үндсэн илтгэл болон 9 салбар хэлэлцүүлэг, Сэтгэл Нэгт бүтээлийн
уралдаан гэсэн үндсэн хэсгүүдийн хүрээнд зохион байгуулагдсан.
Сэтгэл Нэгт эвентийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, бусад хамтран ажилласан төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлье.