Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийн хүрээнд нээлттэй хором хэлэлцүүлэгт ШУА-ийн тархи сэтгэл судлалын хүрээлэн оролцлоо.
Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийн хүрээнд нээлттэй хором хэлэлцүүлэгт шуа-ийн тархи сэтгэл судлалын хүрээлэн оролцлоо.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас Дэлхийн Сэтгэцийн Эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10.10 өдөр зохион байгуулдаг билээ.
Жил бүрийн энэхүү өдөр олон нийтэд уриалга гаргадаг бөгөөд энэ жилийн уриа нь Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг анхааран чухалчлаж дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоё гэсэн уриаг гаргажээ. Энэхүү ОУ-ын хэмжээнд дэлхий нийтээрээ анхаарч байгаа энэ асуудлын хүрээнд Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, сэтгэ судлалын салбарын мэргэжилтнүүд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн.
ШУА-ийн Тархи Сэтгэл судлалын хүрээлэнгийн Сэтгэл судлалын салбараас Б.Биндэръяа, Э.Маралмаа нар тус хэлэлцүүлэгт оролцож сэтгэцийн эрүүл мэнд сайн сайхан байдлыг шинжлэх ухааны хүрээнд хэрхэн судлах вэ, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ нь ямар ач холбогдолтой талаар ярилцаж хэлэлцүүлэв.