Үндсэн агуулга руу

Мэдээ

Сэтгэл судлалын үндэсний төвийн хамт олон сайн туршлага солилцох tour-г эхлүүлжээ

2022.10.06  |  МэдээfX⧉

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАМТ ОЛОН

САЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ TOUR-г ЭХЛҮҮЛЖЭЭ

Сэтгэл судлалын үндэсний төвийн хамт олон бусад мэргэжлийн байгууллагуудтай сайн туршлага солилцох мэргэжлийн аяллыг эхлүүлсэн байна. Тус ажлынхаа хүрээнд манай хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Сэтгэл судлалын үндэсний төв нь сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх сурталчлан дэлгэрүүлэх, амьдралын өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг зорилгынхоо хүрээнд сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, судалгаа, оношилгоо зэрэг үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлж байгаа мэргэжлийн ууган байгууллагуудын нэг юм.