Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хосын харилцаа ухаалаг утасны хэрэглээнд нөлөөлдөг үү?
Хосын харилцаа ухаалаг утасны хэрэглээнд нөлөөлдөг үү?

Сүүлийн үед насанд хүрэгчдийн дунд нийгмийн сүлжээнд донтох байдал нэмэгдсээр байна. Харилцаа нь хүнд сэтгэл хөдлөлөөрөө (emotional connection), бие даасан болон аюулгүй байдал зэрэг ​​сэтгэл зүйн үндсэн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Уг хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд хүнд сөрөг зан үйл үүсч болзошгүй талаар судалсан байна.

Судалгааны үр дүнд харилцаандаа сэтгэл ханамж багатай хүмүүс нийгмийн сүлжээнд илүү донтох хандлагатай талаар онцолсон. Хосын харилцаанд хайр, эрх чөлөө, эрх мэдэл гэх мэт сэтгэл зүйн үндсэн хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд бодит харилцаанд орохаас илүүтэй ухаалаг утсаа чухалчлах буюу нийгмийн сүлжээг хэтрүүлэн ашигладаг. Энэ нь харилцааны сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлдөг байна.

Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу. Цахим холбоос:

https://www.frontiersin.org/journals/psychology/articles/10.3389/fpsyg.2024.1291638/full


Бусад мэдээлэл