Сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг (EQ) хэрхэн сайжруулах вэ?
Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар (EQ) гэдэг нь өөрийн мэдрэмжийг ойлгож, удирдаж, зөв илэрхийлэх болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдэх чадвар юм. Судалгаагаар EQ өндөртэй хүмүүс илүү сайн харилцаатай, стрессээ үр дүнтэй зохицуулдаг бөгөөд ажил, амьдралдаа амжилт гаргах магадлал илүү өндөр байдаг нь тогтоогдсон. Сонирхолтой нь, EQ нь төрөлхийн биш харин хөгжүүлэх боломжтой чадвар юм.
Тэгвэл EQ-гээ хөгжүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан аргуудыг сонирхоод үзье.
- Өөрийгөө таних чадвараа хөгжүүлэх (Self-Awareness)
- Өдөр бүр сэтгэл хөдлөлөө ажиглаж, юу мэдэрч байгаагаа анзаар.
- Өөрөөсөө асуугаарай: “Би яг одоо юунаас болж ингэж мэдэрч байна?”
- Өдөр бүр мэдрэмжийнхээ талаар богино тэмдэглэл хөтлөх нь үр дүнтэй.
Өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгох тусам түүнийг удирдах чадвар нэмэгддэг. Судалгаагаар сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай хүмүүс илүү ухаалаг шийдвэр гаргаж, стрессээ зөв зохицуулдаг болох нь тогтоогдсон бөгөөд EQ ондөртэй хүмүүс хүнд нөхцөлд ч зорилгодоо тууштай байж чаддаг.
- Сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа нэмэгдүүлэх
Сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай байх нь огцом уурлах, сэтгэлээр унах зэрэг хариу үйлдлийг багасгаж, илүү тайван, ухаалаг хандлагыг бий болгодог.
- Эмпати нэмэгдүүлэх
- Хүнтэй ярилцахдаа бүрэн анхаарлаа хандуулж, сонсох ур чадвараа сайжруул.
- Тэдний байр сууринаас бодож үзэхийг хичээ: “Хэрвээ би тэдний оронд байсан бол яаж мэдрэх байсан бол?”
- Харилцан ярианы үед зөвхөн өөрийнхөө мэдрэмжийг бус, нөгөө хүний мэдрэмжийг ч ойлгохыг хичээ.
Өндөр эмпатитай хүмүүс бусадтай илүү сайн ойлголцож, харилцан итгэлцлийг хурдан бий болгодог бөгөөд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож чаддаг.
- Нийгмийн ур чадвараа хөгжүүлэх
- Биеийн хэлэмж, харц, дууны өнгөө анхаарч, илүү ойлгомжтой харилцахыг хичээ.
- Маргааны үед өөрийгөө хамгаалах бус, тайван ярилцах аргыг хэрэглэ.
- Хүмүүстэй жижиг сэдвээр ярилцаж, харилцааны чадвараа сайжруулахыг хичээ.
Ухаалаг нийгмийн харилцаа (social intelligence) нь таны толин эсүүдийг (mirror neurons) идвэхжүүлж, бусдыг ойлгох чадварыг нэмэгдүүлдэг бөгөөд өндөр EQ-тэй хүмүүс бусадтай илүү амархан ойлголцож, нийгмийн харилцаандаа амжилттай байдаг.
- Өөрийгөө сэдэлжүүлэх (Self-Motivation)
- Өөрт чинь үнэхээр чухал зорилго тавь.
- Гаднын бус, дотоод урам зориг олж авахыг хичээ (Жишээ нь, “Би энэ ажлыг хийхдээ аз жаргал мэдэрдэг” гэх мэт).
- Зорилго тань амжилтгүй болсон ч суралцах боломж гэж харахыг хичээх.
EQ нь төрөлхийн биш, харин сурч хөгжүүлэх боломжтой чадвар юм. EQ өндөр хүмүүс илүү тайван, ухаалаг шийдвэр гаргаж, бусадтай харилцахдаа амжилттай байдаг. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгож, удирдаж сурах нь стрессийг багасгаж, харилцааг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.

Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу. Цахим холбоос:
Бусад мэдээлэл