Судлаачид эцэг эхийн хатуу ширүүн хүмүүжил нь урт хугацааны явцад хүүхдийн ур чадварт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул эрт илрүүлж, зохих арга хэмжээ авч, хяналт тавих нь нэн тэргүүний зорилт байх ёстой хэмээн тэмдэглэжээ.
Үгэн түрэмгийлэл, шүүмжлэл, бие махбодийн шийтгэл болон сэтгэл санааны хэрэгцээг үгүйсгэх зэрэг нь хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, түгшүүр, сэтгэл гутрал, өөрийгөө үнэлэх чадвар буурах зэрэг асуудлуудад хүргэдэг байна.
Мөн эцэг эхийн хатуу ширүүн хүмүүжлээр өссөн хүүхдүүд сэтгэл хөдлөлийн зохицуулалт сул, өөрийн үнэлэмж доогуур ба үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаанд илүү асуудалтай байдаг болохыг тогтоожээ. Энэ нь удаан үргэлжлэх үед хүүхэд стресс, зан үйлийн асуудалтай болох, сурлагын амжилт муудах зэрэгтэй холбоотой байдаг.
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу. Цахим холбоос:
https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0165032724013405?via%3Dihub