Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Сонгодог хөгжим сонсох нь ямар ач тустай вэ?
Сонгодог хөгжим сонсох нь ямар ач тустай вэ?

Судалгаагаар сонгодог хөгжим сонсох нь түгшүүрийг мэдэгдэхүйц бууруулж, тайвшрах мэдрэмжийг өгснөөр стрессийг багасгаж, хүний сэтгэл зүйн сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Стресстэй нөхцөл байдалд орсон үед бие махбод кортизол зэрэг стрессийн даавруудыг ялгаруулж, “тэмцэх эсвэл зугтах” горимд шилждэг. Гэтэл сонгодог хөгжим нь энэ стрессийн хариу урвалыг сааруулж, бие махбодыг илүү тайван байдалд оруулдаг байна. Судлаачид зарим төрлийн сонгодог хөгжим кортизолын түвшинг бууруулахад илүү үр дүнтэй болохыг тогтоожээ. Тухайлбал, Моцартын Allegro con spirito, K448 нь Бетховены Für Elise-ээс илүү стрессийг багасгаж, кортизолын түвшинг бууруулдаг бөгөөд аз жаргалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар баталсан.



Харин техно болон хүнд металл хөгжим нь стрессийн даавруудыг ихэсгэснээр түгшүүр нэмэгдэх хандлагатай байдаг байна. Түүнчлэн, сонгодог хөгжим сонсох нь сэтгэл хөдлөлийг эерэгээр өөрчилж, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжихээс гадна симпатик мэдрэлийн системийн хэт идэвхжлийг бууруулдаг.
*Симпатик мэдрэлийн систем нь стресс, аюултай нөхцөлд биеийг хариу үйлдэлд бэлтгэж, зүрхний цохилтыг хурдасгаж, цусны даралтыг нэмэгдүүлдэг.

Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу. Цахим холбоос: https://link.springer.com/article/10.1007/s10804-010-9117-4
 
 


Бусад мэдээлэл