Тэгвэл хэрхэн тархиа “сэргээж”, анхаарлаа хамгаалах вэ?
-Дэлгэцийн цагаа хянах. Утасны апп хязгаарлагч, “Focus Mode”, “App Timer” зэрэг тохиргоог ашиглан хэрэглээгээ өдөр бүр хянах хэрэгтэй.
-Помодоро техник хэрэглэх. 25 минут ажиллаж, 5 минут амрах аргыг туршиж үз. Энэ нь төвлөрөлд эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгаа харуулсан байдаг.
-Mindfulness буюу одоо цагтаа төвлөрөх. Өдөр бүр 5–10 минут бясалгал хийх нь тархины анхаарал төвлөрөх сүлжээ (default mode network)-г тэнцвэржүүлдэг.
-Утас, дэлгэцгүй орчин бүрдүүлэх. Хооллох, унтах, алхах үед утасгүй байх орчныг бүтээ. Унтлагын өрөөнд утасгүй байхыг зорих хэрэгтэй.
-Бие, оюуны дасгал хийх. Биеийн дасгал хөдөлгөөн (алхалт, иог), мөн оюуны дасгал (шатар, шинэ зүйл сурах) нь анхаарал, тархины уян чанарыг сэргээдэг.

Хэрвээ:
-Анхаарал байнга сарниж байвал
-Сошиал хэрэглээ таны ажлын бүтээмж, харилцаанд нөлөөлж эхэлсэн
-Сэтгэл чинь түгших, уурлаж уцаарлах, ганцаардаж байгаа мэдрэмж нэмэгдсэн
-Гар утсаа орхиход түгшүүр төрдөг болсон бол
...энэ нь дэмжлэг авах шалтгаан юм. Тийм учраас сэтгэл зүйчид хандаарай.

Бусад мэдээлэл