Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Чанартай нойр авах нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Чанартай нойр авах нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Судалгаагаар чанартай нойр авах буюу тогтмол цагт унтаж, 7-9 цаг нойрсох нь стрессийн түвшнийг бууруулж, анхаарал төвлөрөл, сэтгэл санааны тогтвортой байдлыг нэмэгдүүлж, сэтгэл гутралд өртөх эрсдэлийг багасгадаг болохыг тогтоожээ. Харин хангалттай нойр авахгүй явах нь сэтгэл түгших, сөрөг бодол ихсэх, сэтгэл гутралд орох магадлалыг нэмэгдүүлдгээс гадна тархины үйл ажиллагааг бууруулж, урт хугацааны ой тогтоолт, суралцах чадварт сөргөөр нөлөөлдөг.



Мөн нойргүйдэл нь амигдалагийн (тархины айдас, стресс хариуцдаг хэсэг) идэвхжилийг нэмэгдүүлж, кортизол гэх мэт стрессийн дааврын түвшнийг нэмэгдүүлж, сэтгэл зүйг хэт мэдрэмтгий болгодог. Тийм ч учраас өдөр болгон тогтмол 7-9 цагийн нойр авах нь маш чухал юм.


Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу. Цахим холбоос:


Бусад мэдээлэл