Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Стресс тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? 
Стресс тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? 

Стресс зүгээр нэг “сэтгэл санааны” асуудал биш—харин таны тархинд гүн суурилсан үйл явц юм. 
Стресс үүсэх үед амигдала (тархины айдас, аюулыг хариуцдаг хэсэг) гипоталамус руу дохио илгээснээр хүний бие “зугтах эсвэл тэмцэх” горимд шилжиж, кортизол, адреналин гэх даавруудыг ялгаруулна. Энэ нь зүрхний цохилтыг хурдасгаж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг. 
Гэвч стресс удаан хугацаанд үргэлжилбэл яах вэ? 
Кортизол даавар их хэмжээгэр ялгарна. Энэ нь тархины урд хэсгийг (prefrontal cortex) агшааж, шийдвэр гаргах, төвлөрөх чадварыг бууруулдаг. Мөн цаашлаад амигдалаг хэт идэвхжүүлж, айдас, түгшүүрийг мэдрэмжийг үүсгэдэг. 
 Стрессийг зохицуулах  арга 
 1. Гүнзгий амьсгалах – “4-7-8" буюу 4 секунд амьсгал авах, 7 секунд түгжих, 8 секунд гаргах амьсгалын техникийг ашиглаж, парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлснээр тайван байдал руу шилжиж болно. 
 2. Дасгал хөдөлгөөн хийх – Биеийн хөдөлгөөн BDNF (Brain-Derived Neurotrophic Factor) хэмээх тархины уураг ялгаруулж, стрессээс үүдэлтэй тархины гэмтлийг сэргээхэд тусална. 
3. Хүйтэн усаар нүүрээ угаах эсвэл хүйтэн шүршүүрт орох – Энэ нь вагус мэдрэлийг идэвхжүүлж, бие махбодыг тайвшруулдаг. 
 4. Сэтгэлгээний өнцгөө өөрчлөх – “Би үүнийг давахгүй байх” гэж бодохын оронд, “Энэ хэцүү байгаа ч би үүнийг даван туулж чадна” гэж хэлж дадах. Ингэснээр тархины урд хэсэг амигдалагийн хариу үйлдлийг багасгана. 
 5. Амралтаа чухалчлах – Нойр, бясалгал, йог зэрэг нь стрессийн дааврыг тэнцвэржүүлж, мэдрэлийн тогтолцоог нөхөн сэргээдэг. 
Стресс зайлшгүй тохиолддог ч бид түүнийг удирдаж, тархиа уян хатан болгож чадна.  
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу. Цахим холбоос: 


Бусад мэдээлэл