Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Таны анхаарал төвлөрөх чадвар улам бүр муудсаар байна уу?
Таны анхаарал төвлөрөх чадвар улам бүр муудсаар байна уу?

Орчин үеийн технологи, цахим хэрэглээ бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, олон төрлийн мэдээллийг хурдан олж авах боломж олгож байгаа хэдий ч, үүний сүүдэрт нэгэн аюул чимээгүйхэн газар авч байна. Энэ бол бидний анхаарал төвлөрөх чадварын бууралт юм. Сэтгэл зүйчид үүнийг “Popcorn Brain” гэж албан бусаар нэрлэж байгаа бөгөөд энэ нь техник технологи, ялангуяа хурдтай, тасралтгүй мэдээлэл (social media, TikTok, Reels гэх мэт) хэрэглэснээс үүдэлтэй анхаарал сарних үзэгдэл юм.
“Popcorn Brain” гэж юу вэ?
Энэ нэр томъёог анх David Levy (2011) хэрэглэж, цахим орчноос авч буй хэт их мэдээлэл бидний тархийг удаан хэмнэлтэй болгож улмаар анхаарал төвлөрөл шаардсан үйл ажиллагаанд саад учруулж буйг онцолжээ. 2024 оны 2-р сард нийтлэгдсэн Real Simple сэтгүүлд клиник сэтгэл судлаач Sanam Hafeez дараах байдлаар тайлбарласан байдаг.
“Popcorn brain гэдэг нь нийгмийн сүлжээ үзэх явцад тархинд үүсдэг байнгын өдөөлтийн төлөв. Энэ нь анхаарал тасалдуулах, хяналт буурах, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх зэргээр илэрдэг.”
Анхаарал сарних гол шалтгаанууд
- Цахим орчны өдөөлт. Сошиал платформууд тасралтгүй мэдээллийн урсгалаар хэрэглэгчдийг өдөөдөг. Тухайлбал, notification, лайк, коммент, Reels, Shorts гээд мэдээлэл тасардаггүй. Тархинд дофамины жижиг дуслууд орж ирэх бүрд бид “дараагийн мэдээг” хүлээдэг автомат зуршилд ордог байна.
- Ухаалаг утас. 2023 онд Nature Scientific Reports сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар утас унтраалттай байсан ч, ширээн дээр харагдаж байхад оролцогчдын анхаарал, танин мэдэхүйн гүйцэтгэл буурч байжээ. Анхаарал, ой тогтоолт гэх мэт танин мэдэхүйн үйл ажиллагаа нь хязгаарлагдмал нөөцтэй бөгөөд чухал хэрэгцээтэй зүйлд анхаарлаа хандуулахаасаа илүү ашиглахгүй байсан ч хүмүүс утсандаа анхаарлаа хандуулж, анхаарлын нөөцөө ашигладаг гэсэн үг юм.
- Мэдээллийн хэт ачаалал. Өдөрт бид олон апп, контент, видео үздэг. Тухайлбал, TikTok, Instagram, YouTube Shorts гэх мэт. 5 минутын дотор имэйл шалгаж, мэдээ уншиж, коммент бичиж, Reels үзэх нь анхаарлыг сарниулж, аливаа нэгэн мэдээлэлд гүн орж чадахгүй болгодог. Энэ нь cognitive overload буюу танин мэдэхүйн ачаалал үүсгэдэг.
- Хяналт сулрах. Судалгаагаар хэт их дэлгэцийн хэрэглээ нь тархины саарал эдийг (gray matter) багасгаж, сэтгэл хөдлөл, шийдвэр гаргалтад оролцдог тархины хэсгүүдийн үйл ажиллагааг сулруулдаг гэж үзсэн байдаг.
“Popcorn Brain”-ийн шинж тэмдгүүд:
- Нэг зүйлд удаан төвлөрч чадахгүй байх
- Ухаалаг төхөөрөмжөөс салж чадахгүй байх
- Жижиг notification-д хүртэл хэт мэдрэг хариу үзүүлэх
- Бодит харилцаанаас илүү онлайнаар харилцахыг илүүд үзэх
Эх сурвалж:
- Real Simple (2024). Popcorn Brain Is Shortening Your Attention Span — Here's How to Refocus.https://www.realsimple.com/popcorn-brain-shortening...
- Skowronek, J., Seifert, A., & Lindberg, S. (2023). The mere presence of a smartphone reduces basal attentional performance.Nature Scientific Reports


Бусад мэдээлэл