Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Гараар бичих нь хараагаар үгсийг цээжлэхээс илүү үр дүнтэй юу?
Гараар бичих нь хараагаар үгсийг цээжлэхээс илүү үр дүнтэй юу?

Дэлгэц эсвэл цаасан дээрх үгсийг унших нь зөвхөн харааны оролцоонд тулгуурладаг бөгөөд энэ нь тийм ч хүчтэй санах ой үүсгэхгүй байх магадлалтай. Харин бичих нь хувь хүнээс үсгүүдийг харж, гарынхаа хөдөлгөөнийг удирдан чиглүүлж, үзэг эсвэл харандаагаа мэдрэхийг шаарддаг бөгөөд энэ нь суралцах үйл явцыг гүнзгийрүүлдэг.

Тиймээс судлаачид гараар бичих нь үгсийн хэлбэр (хэрхэн харагдах), дуудлага, утга гэсэн гурван чухал талыг сурахад тодорхой үр дүнтэй эсэхийг судлахад шинэ үгсийг дэлгэцэн дээр хараагаар тогтоохын оронд гараараа бичиж цээжлэх нь даалгаврыг илүү нарийвчлалтай, хариу үйлдлийн хурд өндөр гүйцэтгэдэг болохыг тогтоожээ. Учир нь үгсийг гараар бичих нь хүүхдийг удаашруулж, үсгийн хэлбэр, нарийн зүйлсийг анхааралтай ажиглахад хүргэдэг байна.

Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах холбоосоор зочилно уу. Цахим холбоос: https://www.sciencedirect.com/science/article/pii/S0001691824001616?via%3Dihub


Бусад мэдээлэл