Та TikTok, Reels эсвэл Shorts үзэж байгаад “дараагийнх нь ямар бол?” гэж бодон, өөрөө ч анзааралгүй 30 минут, бүр 1 цаг үзчихсэн байдаг уу? Энэ бол таны тархи “допамины тойрог”-т орсны илрэл байж мэднэ. Допамин бол тархинд ялгардаг нэгэн төрлийн нейротрансмиттер буюу химийн бодис юм. Үүнийг бид "аз жаргалын даавар", "урамшууллын дохио" ч гэж нэрлэдэг. Товчхондоо, баяр баясгалан, хүлээлт, урам зориг, сониуч байдал мэдрэх үед допамин ихээр ялгардаг байна. Харин богино хугацаатай контентууд нь маш хурдан хугацаанд олон төрлийн мэдээлэл, дүрсийг үзүүлж, сэтгэл хөдлөлийг бий болгодог учраас анхаарлыг ихээхэн татдаг. Гэвч энэ нь анхаарлаа удаан төвлөрүүлэх чадварт сөргөөр нөлөөлж болохыг судалгаанууд анхааруулж байна.

Энэ юу гэсэн үг вэ?
Бидний тархи үргэлж шинэ мэдээлэл, сонирхолтой зүйл хайж байдаг. Богино видео бүр цоо шинэ дүрс, хөгжим, яриа агуулдаг болохоор тархи "гоё байна" гэж хүлээж авдаг. Гэхдээ хэт их мэдээллийг авснаар тархи амарч амжихгүй, төвлөрөх чадвар мууддаг. Мөн тархи ачаалал авч стресс нэмэгдэж, улмаар:
- Хичээлдээ төвлөрөхгүй болох
- Гүйцэтгэл буурах
- Юм амархан мартах зэрэг асуудлууд үүсч болдог байна.



Эх сурвалжууд:
- Huang Q, Hu M, Chen H. Exploring Stress and Problematic Use of Short-Form Video Applications among Middle-Aged Chinese Adults: The Mediating Roles of Duration of Use and Flow Experience. Int J Environ Res Public Health. 2021 Dec 23;19(1):132. doi: 10.3390/ijerph19010132. PMID: 35010389; PMCID: PMC8751076.
- Turel, O., Brevers, D., & Bechara, A. (2021). Time distortion when users at-risk for social media addiction engage in non-social media tasks. Psychiatry Research, 295, 113596.
- Ophir, E., Nass, C., & Wagner, A. D. (2009). Cognitive control in media multitaskers. Proceedings of the National Academy of Sciences, 106(37), 15583-15587.