Вэбсайтын цэс
Хэлний сонголт
🧠Google effect (Digital amnesia) гэж юу вэ?
🧠Google effect (Digital amnesia) гэж юу вэ?

2011 онд сэтгэл судлаач Betsy Sparrow, Jenny Liu болон Daniel Wegner нар Science сэтгүүлд хэвлүүлсэн алдартай судалгаагаараа орчин цагийн хүмүүс аливаа мэдээллийг өөрсдөө цээжлэхээс илүүтэйгээр, хаанаас хайж олох вэ гэдгийг санах хандлагатай болж байгааг нотолсон. Энэ үзэгдлийг “Google effect” буюу “digital amnesia” гэж нэрлэдэг.
Судалгааны үр дүнд хүмүүс мэдээллийг санах нь бага байсан бөгөөд хаана хадгалагдсан (фолдерын нэр гэх мэт)-г илүү сайн санаж байв.


📌 Гол дүгнэлт:

“Бид аливаа зүйлийг санахаа больж, харин хаанаас хайхаа л санаж байна.”

🧩 Яагаад ийм зүйл болж байна вэ?

Тархины уян чанар (neuroplasticity) нь бидний мэдээлэл хүлээн авах болон хадгалах арга барилыг амархан өөрчилдөг байна. Хэрэв бид аливаа зүйлийг “Интернэт дээр байгаа учир цээжлэхгүй байсан ч болно” бодвол тархи маань тухайн мэдээллийг санах шаардлагагүй гэж шийддэг. Энэ нь нэг талаас танин мэдэхүйн стратеги буюу “transactive memory” бөгөөд хүмүүс мэдээллийг өөрөө бус, гадны эх сурвалж (жишээ нь: Google, AI гэх мэт)-ийг хадгалдаг “ой” болгон ашиглаж эхэлдэг.


⚠️ Болзошгүй сөрөг үр дагавар:

🧳 Ой тогтоолтын чадвар муудах

⏳ Санаандгүй мартах явдлын нэмэгдэх

📚 Судалгаа хийх, шүүн тунгаах чадвар алдагдах

💭 Шийдвэр гаргах чадамж буурах (мэдлэг “ой”-д биш “хайлт”-д суурилсан тул)

🧩 Дүгнэлт:

Бид ухаантай хэвээр байгаа ч өөрөөр сэтгэж сурч байна. Цээжлэхээсээ илүү “хаанаас олохоо” санаж байгаа нь тархины шинэ стратеги боловч, хэрвээ хэт найдаж, дан гадагшаа шилжүүлбэл ой тогтоолтод сөргөөр нөлөөлж мэднэ.

🧠 Та ой санамжаа Google-д хадгалж байна уу, эсвэл өөртөө итгэж байна уу?

📚 Эх сурвалж:

Sparrow, B., Liu, J., & Wegner, D. M. (2011). Google Effects on Memory: Cognitive Consequences of Having Information at Our Fingertips. Science, 333(6043), 776–778. https://doi.org/10.1126/science.1207745

 


Бусад мэдээлэл