Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Тоглоом тоглох нь тархины хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
Тоглоом тоглох нь тархины хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүмүүсийн ихэнх нь "тоглоом тоглох нь цаг үрсэн зүйл" гэж үздэг ч, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн олон арван судалгаагаар тодорхой төрлийн тоглоом нь тархины cognitive flexibility буюу танин мэдэхүйн уян хатан байдлыг сайжруулж чаддаг болох нь тогтоогдсон. Судалгаануудад тодорхой төрлийн тоглоомыг тохирсон хугацаанд тогловол тархины суралцах чадвар, шийдвэр гаргалт, анхаарал төвлөрөл, дасан зохицох чадварыг сайжруулж болдгийг харуулсан байна.

2012 онд Journal of Neuroscience сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас харахад Action төрлийн (FPS, RTS гэх мэт) тоглоом тоглодог хүмүүс

  • Даалгавар хооронд хурдан шилжиж чаддаг,
  • Шаардлагатай мэдээллийг хурдан шүүдэг,
  • Шийдвэр гаргах хурд, оновчлол сайн,
  • Таамаглал дэвшүүлэх чадвар илүү байсан байна.

Түүнчлэн танин мэдэхүйн даалгавар дээрх гүйцэтгэл тоглоом тоглоогүй бүлгээс илүү байдаг ажээ.

Видео тоглоом тархины уян чанарт сайн хэдий ч хэт их тогловол,

  • Нойрны хэм алдагдах,
  • Анхаарал сарних,
  • Нийгмээс тусгаарлагдах,
  • Тоглоомын хамаарал үүсэх эрсдэлтэй.

📚 Эх сурвалжууд

  • Green, C. S., Pouget, A., & Bavelier, D. (2012). Improving probabilistic inference in perceptual decision making by training with action video games. Journal of Neuroscience, 32(17), 5627–5634. https://doi.org/10.1523/JNEUROSCI.5923-11.2012
  • Smith, E. T., & Basak, C. (2023). A game-factors approach to cognitive benefits from video-game training: meta-analysis. PLoS ONE. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/37531408


Бусад мэдээлэл